Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Монгол English

Эрхэм хүндэт зочид та бүхэн тавтай морилно уу.

Эрхэм зочид, үйлчлүүлэгч та бүхнийг “Наранбулаг” зочид буудлыг сонгон үйлчлүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлье . Манай компани нь барилга угсралтын үндсэн үйл ажиллагаа эрхлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотод 1-р зэрэглэлийн зочид буудал, lounge, караоке, фитнес, гоо сайхан, нийтийн халуун ус, саун, угаалга, хими цэвэрлэгээ, мини маркет, Улаанбаатар хотоос 52 км-ийн зайд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт амралт сувилал, фермер зэрэг үйл ажиллагаа эрхэлж байна.

Түүнчлэн манай туршлагатай хамт олон эрхэм таны тав тухтай амарч, аялах, бизнесээ амжуулах бүхий л бололцоог хангах үйлчилгээг дээд зэргээр үзүүлэн зочид буудалд байрлах өдрүүдээ дурсамж дүүрэн өнгөрөөхөд хичээн ажиллах болно. “Наранбулаг” зочид буудал нь бизнес, соёл урлаг, худалдааны төвүүдэд ойрхон хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрладаг бөгөөд нисэх онгоцны буудлаас 17 км, төмөр замын төв буудлаас 500 метр зайтай оршдог нь зочдын тав тухтай үйлчилгээнд нэн тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг.

Эрхэм зочид та бүхэн тав тухтай морилон саатаж, манай байгууллагаар дахин үйлчлүүлэхийг хүсье.